Welcome to Суврага хайрхан уул

Архангай  аймгийн Цэнхэр сумын  нутагт  оршдог бөгөөд далайн түвшнээс дээш  3117  метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор  хучигдсан, нүцгэн оройтой,  ноён  оргилоосоо  доохно,  уулын  энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм

Top Experiences in Суврага хайрхан уул