Mailing List
Sign up for our mailing list to get latest updates and offers.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм